|
Шинэ мэдээ

Өнөөдрийн байдлаар халдварын нийт тохиолдлын тоо

 

Өнөөдрийн байдлаар халдварын нийт тохиолдлын тоо

 


 

Өнөөдрийн байдлаар халдварын нийт тохиолдлын тоо хоногт 11.2%-иар буюу 47,2 мянган тохиолдлоор нэмэгдэж 468,7мянгад хүрч байна.
Нийт нас барсан хүний тоо мөн 11.3%-иар буюу 2,4 мянгаар нэмэгдэж 21,2 мянгад хүрээд байна.
Нийт 114,2 мянган хүн эдгэрч одоо 333,2 мянган хүн эмчилгээ хийлгэж байна.
 
А. Шинээр хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улсууд:
- АНУ-д +10,9 мянга;
- Испанид +7,5 мянга;
- Италид +5,2 мянга;
- Германд +4,3 мянга;
- Францад +2,9 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ.
 
Б. Нийт бүртгэгдсэн нас баралтаар тэргүүлж буй улсууд:
- Итали 7,503;
- Испани 3,647;
- Хятад 3,287;
- Иран 2,077;
- Франц 1,331;
 
В. Нийт халдварын тохиолдлоор тэргүүлж буй улсууд:
- БНХАУ 81,3 мянга;
- Итали 74,4 мянга;
- АНУ 65,8 мянга;
- Испани 49,5 мянга;
- Герман 37,3 мянган тохиолдол бүртгэгдээд байна.
 
Дэлхий даяарх нийт халдварын тохиолдлын 47,4% буюу 222,0 мянган тохиолдол Европын улс орнуудад, 27,8% буюу 130,8 мянган тохиолдол Азийн орнуудад (Хятад орсон), 15% буюу 70,0 мянган тохиолдол Хойд Америкийн орнуудад бүртгэгджээ.
Өмнөд Солонгост шинээр +100 тохиолдол, Японд +114 тохиолдол, ОХУ-д +163 тохиолдол (нийт 658), Казахстанд +9 тохиолдол (нийт 81) бүртгэгджээ.
Үндсэндээ дэлхий даяараа л улаан, ягаан өнгөөр бүрхэгдлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?