ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 14.2 хувь, өмнөх оны эцсээс 3.1 хувь, өмнөх сараас 1.1 хувиар өсжээ.
Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар, Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 14.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсөхөд
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.0 хувь,
- Мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь,
- Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 15.9 хувь,
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.0 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 13.1 хувь,
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 3.1 хувиар өсөхөд
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувь,
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.4 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.3 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.4 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.