"Оюутолгой Сингапурын Монголд давхар татварын гэрээтэй компани руу бүх өр төлбөрөө шилжүүлжээ"

  • 0
  • 321
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

УИХ-ын Аж үйлдвэрийн байнгын хорооны хуралдаанаар "Онтрэ" ХХК-ий Оюу толгойн бүлэг ордод эзэмшдэг тусгай зөвшөөрлүүдийг хэлэлцжээ.  

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал “Онтре” ХХК-ийн лизензүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдохгүй гэдэг дээр хатуу зогсох ёстой. Мэдээллийг ил тод, нээлттэй болгох үүднээс Оюутолгой ХХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах шаардлагатай.

Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Энэ цаг хугацаанд Монголын тал цаг алдалгүй хувь хэмжээг хэрхэх вэ гэдгээ ойлгомжтой болгох ёстой. Монголын тал асуудлаа шийдсэнээр оролцогч бүх талуудын олон жил ужгирч, эрсдэлд тооцогдож байсан асуудлууд нэг мөсөн шийдэгдээд явах боломж бүрдэнэ.

Тиймээс бид асуудлаа шийдчихвэл гурван талын харилцаа маш ойлгомжтой болоод, цааш харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөх боломжтой. Асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульдаа нийцүүлэн иж бүрнээр шийдчихмээр байна.

Татварын маргаанаар бид 1.3 их наяд төгрөгийн татварын алданги ногдуулсан. Гэтэл...

Оюутолгой ХХК-ийн татварын маргааныг ч мөн цогцоор нь шийдээд урагшилмаар байна. Энэ татварын маргаанаар бид 1.3 их наяд төгрөгийн татварын алданги ногдуулсан. Гэтэл жилийн өмнө Оюутолгой ХХК Сингапурын Монгол Улсад давхар татварын гэрээтэй компани руу бүх өр төлбөрийн зүйлээ шилжүүлсэн байгаа юм.

Тус компани давхар татварын гэрээтэй учраас бид дахиад татварын маргаан гаргах боломжгүй болж, хаагдах эрсдэл дагуулж байгаа юм. Энэ алдааг бид давтаж болохгүй. Тэгэхээр Оюутолгойтой холбоотой бүх асуудлуудыг Засгийн газар цогцоор нь Улсын Их Хуралд оруулж ирэх нь зүйтэй.

Онтре ХХК-ийн хоёр лицензийн талаар Засгийн газар Үндсэн хуулийн 6.2 болон Ашигт малтмалын хуулийн 5.3, 5.5-д заасны дагуу шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм байна гэж ойлголоо гэжээ.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Онтре ХХК-ийн эзэмшиж буй лицензүүдийн талаарх уг асуудлыг хянан шалгах Байнгын хорооны ажлын хэсэг байгуулах тухай Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангийн саналыг хэлэлцсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга горимын санал гаргаж, зөвхөн Онтре ХХК-ийн лицензүүдийг бус ийм байдлаар хэсэгчлэн хувааж хуваарилсан бүх тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн шалгах шаардлагатай тул хойшлуулж, иж бүрнээр авч хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Түүний горимын саналыг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн саналыг татлаа.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх