Э.БАТ-ҮҮЛИЙГ ХОРИХ АНГИД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН ТУХАЙ ТҮҮНИЙ ХҮҮ МЭДЭГДЛЭЭ

  • 0
  • 857
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хотын дарга асан Э.Бат-Үүл өлсгөлөн зарлаж байгаа хэмээн түүний хүү Б.Чулуудай өнөөдөр мэдээллээ.

Өм­­­­гөөлөгч А.Пүрэв­­­дулам "Зарим нэг мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүл ял эдэлж буй  учир хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдлэх эрхгүй гэж яриад байна. Хорих 409 дүгээр ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй хүмүүс хоригддог. Хуульд тухайн хүнийг үзэл бодлоо илэрхийлэхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

Түүнийг 409 дүгээр ангид хоригдсоноос хойш эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн. Жам ёсныхоо эрхийг шаардаж, Э.Бат-Үүл өлсгөлөн зарлахаас өөр аргагүйд хүрч байна. Тэрбээр өөрийгөө суллах тухай биш, Монгол Улсын иргэд эрхээ эдэлж чадахгүй байна гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа. 

Монгол Улсын иргэн би Украиныг өмөөрөх эрхтэй гэсэн уриан доор өлсгөлөн зарлаж байгаа юм. Хэвлэн нийтлэх болон захидал харилцааны эрхийг сэргээх хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.  

1990 оноос өмнөх Зөвлөлтийн удирдагчдын талаар таагүй зүйл хэлсэн иргэдийг хорьдог үе эргэж ирсэн талаар Э.Бат-Үүл хэлж байна.

Өлсгөлөн гэдэг амархан гаргах шийдвэр биш. Хорих ангийн удирдлага одоогоор өлсгөлөн зарлахыг зөвшөөрөөгүй байгаа ч өөрөө өрөөндөө өсгөлөн зарлана гэж шийдээд байна. Тухайн хүн нурууны гэмтэлтэй тул гэр бүл, өмгөөлөгчийн хувьд үүнийг таатай хүлээж авахгүй байгаа.  

Энэ хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал прокурорын байгууллагаас нэхнэ. Э.Бат-Үүл давж заалдах эрхээ эдэлж чадаагүй. Шүүх хуралдааныг иргэдэд нээлттэй хийгээч гэдгийг хүсэж байгаа" гэлээ. 

Хүү Б.Чулуудай "Аавынхаа олон нийтэд хүргэх гэсэн нийтлэлийнх нь тухай товчхон хүргэе. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины колоничлол эргэн сэргэх үү гэсэн нэртэй нийтлэлийг нь прокуророос үндэслэлгүйгээр хорьсон. Мөн захидлыг нь бүрэн хаасан байдаг. Нэг ёсондоо түүнийг нийгмээс бүрэн хязгаарлаж байна. 

Путин олимпын наадмын үеэр дайн эхлүүлнэ гэдэг нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийж байна. ОХУ Украин, Монгол зэрэг жижиг улс орныг дээрэлхэж болохгүй. Цаашид бид тэд нарт гутаан доромжлуулсаар байх болно.

Дайны улмаас манай улсын эдийн засаг хүнд байдалд орж, хэдэн жилдээ эргэн сэргэхээргүй болж болзошгүй. Монголын төр, ард түмэн энэхүү дайныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлэх ёстой.

Прокурорын төлөөлөлд уржигдар эрхээ сэргээж өгөх талаар хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй тул өлсгөлөн зарлахаар болоод байна. Цаашид хуурай өлсгөлөн зарлах юм" гэв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх