АМЕРИКИЙН ЦЭРГИЙН ТАГНУУЛЫН АЖИЛТАН, ЦЭРГИЙН ШИНЖЭЭЧ СКОТТ РИТТЕР УКРАЙНЫ ДАХЬ ОРОСЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ИЙНХҮҮ ЯРЬЖЭЭ

  • 0
  • 789
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Америкийн цэргийн тагнуулын ажилтан, НҮБ дахь зэвсэглэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цэргийн шинжээч Скотт Риттер Украины цэргийн ажиллагааны талаар ийнхүү ярьжээ. Тэрбээр "Би цэргийн хүн учраас хэлж байна. Би оросын цэргүүдийг галын хүч, манёврын тусламжтайгаар хэрхэн устгаж болохыг, тэдний цэргийн номлол, зэвсэг хэрэгсэл, байлдааны тактик зэргийг 35 жил судалсан. Би тэдгээр залуусыг сайн мэднэ.
 
Одоо Украинд бидний харж байгаа зүйл бол газар зүйн онцлогтой тактик. Гол зорилго нь дайсны хүчийг хумьж, тэднийг газар дээр нь тогтоон барих, удирдлагын нэгдсэн төвүүдийг нь устгах, дайсны хүчийг бүслэх, стратегийн чухал объектуудыг эзлэх. Оросын армийн давшилтын хурд дэлхийн 2-р дайнд германы “Блицкриг” ажиллагаанаас ч өндөр байна. Тийм учраас хэрэв хэтэрхий удаан байна гэж ярьдаг хүмүүст хэлэхэд, энэ удаан биш, харин түүхэн дэх цэргийн хамгийн хурдан шуурхай давшилт гэж болно.
 
Ялангуяа, сүүлийн 8 жилд НАТО-ийн стандартын дагуу сургагдаж бэлтгэдэж, туршлагтай офицеруудаар удирдуулж, зэр зэвсэглэл нь сайжирсан 260,000 хүнтэй украины арми болон нөөцөнд нь 200,000-300,000 хүн, туслах анги нэгтгэлүүд сөрөн зогсож байгаа үед. Ингээд оросууд 190,000-200,000 хүнтэйгээр ихдээ 600,000 цэргийн өөдөөс давшилтаа эхлүүлсэн. Ерөнхийдөө 1 орос цэрэгт 3 эсвэл 4 украин цэрэг ноогдох хэмжээнд. Тэгсэн ч гэлээ хохиролын хэмжээ 1 орос х 6 украин цэрэг болсон. Дэлхийн 2-р дайны үед алагдсан нэг америк цэрэгт 1,3-1,4 герман цэрэг байсан юм. Ийм харьцаа америкчуудад ялж, цаашаа давших боломж өгсөн.
 
Оросын цэргийн давшилтыг сааруулсан шалтгаан нь ард иргэд, цэргийнхэний дунд хохирол гаргахгүй байх шийдвэр. Надад, мөн бусад хүмүүсийн хувьд маш их гайхсан зүйл бол оросууд бараг нэг гараа ардаа уяад ажиллагааг эхлүүлсэн явдал. Урагшилж байгаа нь маш тайван, нямбай. Оросууд эсрэг талын хохиролыг аль болох багасгах гэж хориглон хамгаалсан бүхэнтэй тохиролцох гэж их үзсэн л дээ. Харамсалтай нь, украины цэргүүд хүлээж аваагүй, шууд л тулалдсан. Тэдний эр зориг, тэсвэр тэвчээрийг үнэлэхгүй байх араггүй, тэд маш сайн зэвсэглэж, бэлтгэгдсэн армитай нэр төртэй тулалдсан ч найдваргүйгээр ялагдаж байна. Эрт орой хэзээ нэг цагт тэд галт хэрэгсэл, хоол хүнс, шатах тослох материалууд нь барагдмагц бөөнөөр бууж өгөх байх. Тэдэнд хоёрхон сонголт бий, нэг бол утга учиргүй тулалдах, эсвэл үхэх.
 
Оросууд энгийн номхон ард иргэдийг буудаж алж, зориудаар орон байрыг нь сүйдэлж байна гэдэг нь ор үндэслэлгүй, үнэнээс гажсан зүйл гэдгийг хэлье. Яагаад гэхээр, оросууд орчин үеийн дайны том давуу тал болох галын хүчээс зориуд татгалзсан. Оросуудын ердийн тактикаар бол: гол байнуудыг олж тогтоогоод их буу, шуурган гал, миномётын нягт галаар индүүдэж, дараа нь танкаа давшуулдаг.
 
Энэ тактик үр дүнтэй бас хэрцгий. Хэрэв хүн ам нягт суурьшсан газруудад ингэвэл хэдэн арван мянган иргэдийн амь нас үрэгдэнэ. Оросууд хэзээ ч ийм тактик хэрэглэж байгаа харагдаагүй. Оросууд зэвсгээ сонгохдоо их нягт нямбай хандсан. Ганцхан тохиолдолд, оросууд Харьков орчим хувийн орон сууцнууд дунд шуурган галын систем ашигласан юм. Оросууд тийшээ тагнуулын баг явуулж байдлыг тандах гэж байгаад тэнд бүгсэн украинчуудын отолтонд орж устгагдсан. Ийм тохиолдолд тухайн газар автоматаар хууль ёсны байлдааны бай болдог. Надад харамсалтай байгаа ч дайны хууль ийм л байдаг. Хэрэв орон сууцнуудад чи цэргүүдтэйгээ хамгаалахаар бүгж, харин оросууд чам руу галлавал энэ цэргийн гэмт хэрэг болохгүй.
 
Оросууд ганцхан салбарт ялагдаж байгаа нь суртал ухуулгын тал дээр. Америкийн ТТГ украины хэвлэл мэдээлэлийн яамтай нягт хамтран ажилладаг нь нууц биш. ТТГ мэдээллийн дайн явуулж байгаа хариуцлагыг хүлээх ёстой. Энэ утгаараа ч америкийн иргэдийн ихэнх нь хуурамч мэдээлэлийн нөлөөнд орсон байдаг.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх