Б.Отгон: Татвар төлөгчдийн мөнгөөр дарга нар нь ингэж наргидаг бол бид татвар төлмөөргүй байна!!!

  • 0
  • 324
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Татварын дарга нар тансаг амралтын газар тансагхан шиг зоогтой, тансаг сургалтыг туйлын үнэтэй сугалааны бэлгэтэйгээр зохион байгуулсан тухай мэдээллийг сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсандаа бичжээ. Хэрвээ энэ үнэн бол хүүхдийнхээ хувцас, хоолны мөнгөнөөс хумслан байж татвар төлж байгаа бид татвар төлөхөө больсон дээр. 
 
Татварын дарга нарын тансаглалын талаар сэтгүүлч "Татвар төлөгчдийн мөнгөөр дарга нар нь ингэж наргидаг бол бид татвар төлмөөргүй байна!!! Татварын Ерөнхий газрын дарга нар нь бие биеэ хурдан удмын даага, үнэтэй хөөргөөр шагнаж байна. Татвар авах бол төрийн онцгой эрх. Үүнийг ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулдаг гэж боддог ч дарга нарын тансаглалд зориулагддаг ажээ.
 
Татварын Ерөнхий газраас Татварын албаны дарга нарын сургалт зөвлөгөөнийг "Тайж ресорт" амралтын газарт 2 өдөр хийжээ. Ингэхдээ дарга нарынхаа дунд азын сугалаа зохиож, хурдан удмын даага, үнэтэй хөөрөг ... гэх мэтээр байлжээ. Татварын дарга нарын бие биеэ шагнаж байгаа энэ мөнгөний эх үүсвэр юу вэ? Татварын дарга нар яаж ийм чинээлэг болсон бэ? Улсын төсвийн мөнгөөр дарга нар нь албаны хэрэгцээнд үнэтэй машин худалдаж авахаас өгсүүлээд тансаглал нь хирээс хэтэрч сүүлдээ азын сугалаа руу шилжжээ. Татварын 20 тэрбум төгрөгийн актыг Маргаан таслах зөвлөлөөрөө 10 тэрбум болготол бууруулдаг дархан эрхтэй хүмүүс шүү дээ. Ард нь авлигал явдаг болоод ийм зүйл хийдэг биз!!!" гэжээ. 
 
Татварын дарга энэ асуудалд албан ёсны тайлбар хийнэ гэдэгт найдаж байна. Ер нь бол сургалт, зөвлөгөө зохион байгуулж болох ч гэсэн эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байгаа, хүн ардын ихэнх нь ажилгүй ядуу байгаа улсын дарга нарын энэ тансаглал арай л хэтэрч буй.
 
 
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх