Ц.МӨНХЦЭЦЭГ: ҮНДСЭН ЗАРЧМАА БУРУУ ОЙЛГОЖ, БОДЛОГЫН АЛДАА ГАРГАСАН БАЙНА

  • 0
  • 1250
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг боловсролын салбарт нэлээн анхаарал хандуулж буй. Боловсролын салбартай холбоотой асуудал дээр нэлээн олон санал санаачлага гаргаж, энэ салбарын бодлогтой холбоотой асуудал дээр түлхүү байр сууриа илэрхийлдэг. Тэгвэл эрхэм гишүүн "БШУЯ-ыг үндсэн зарчмаа буруу ойлгож, бодлогын алдаа гаргасан талаар байр сууриа ийнхүү илэрхийллээ. 
 
Тэрбээр " ҮНДСЭН ЗАРЧМАА БУРУУ ОЙЛГОЖ, БОДЛОГЫН АЛДАА ГАРГАСАН БАЙНА‼️ 2020 онд шинэ УИХ Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", “Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл”-ийг батлахдаа боловсролын суурь үзэл баримтлалыг хүн бүрт тэгш хүртээмжтэй боловсрол байна, олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжинэ гэж үндсэн зарчмаа тодорхойлсон.
 
Гэтэл үүнээс хойш хоёр жилийн хугацаанд БШУЯ-наас оруулж ирсэн энэ гол үндсэн зарчмыг маш буруу ойлгож, суурь концепцийг үндсээр нь мушгисан ажил хийж, 70 хувьтай байна гэж оруулж ирж байгаа нь харамсалтай. Хэрвээ Боловсролын яам Монголын үндэсний боловсролын суурь зөвхөн Кембриж гэж харж байгаа бол үнэхээр тусгаар улсын боловсрол, тусгаар улсын бодлогод маш ноцтой алдаа гарна.
 
Бид энэ талаар маш олон удаа хэлэлцэж, монгол хүүхэд бүрт хүртээмжтэй, монгол хүүхдийг бэлддэг, Монголын үндэсний боловсролын тогтолцоогоо сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай болно гэсэн зарчим дээр санал нэгдсэн.
 
Гэтэл яамны хоёр жилийн хийсэн ажлын тайланд зөвхөн Кембрижийн хэдэн сургуулийн жишээг л оруулж ирсэн. Энэ бол суурь концепцоо тэс эсрэгээр ойлгосон, хүртээмжгүй, тэгш бус байдалтай, маш цөөхөн хүүхдийг сонгон шалгаруулж авдаг, маш өндөр төлбөртэйгөөр санхүүжүүлдэг тогтолцоог дэмжиж буй явдал.
 
Тэгэхээр бид нийтэд хүртээмжгүй, тэгш бус ийм боловсролыг дэмжих ёсгүй. Яам энэ дээр бодлогын үнэхээр том алдаа гаргасан байна" гэжээ. 
 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх