ЭХНЭРТЭЭ ГАР ХҮРЧ БАЙСАН Ж.МӨНХБАТ ГИШҮҮН ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ҮҮРГИЙГ ИНГЭТЛЭЭ ҮНЭЛДЭГ ГЭХЭЭР ИТГЭЛ ТӨРЖ ӨГӨХГҮЙ ЮМ

  • 0
  • 4415
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Эхнэртээ гар хүрсэн тухай дуулиан дэгдээж явсан Ж.Мөнхбат гишүүнМонголын түүх, уламжлалд төр, нийгэм, гэр бүлийн амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг тэгш бус байсан хэдий ч эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг үнэлшгүй их” хэмээн ярьсан байхыг хараад үнэмшил нэг их төрж өгөхгүй юм.

Магадгүй тэр засарсан байж болох юм. Хэдийгээр эрэгтэй эмэгтэй хүмүүс маргалдсан ч гар хүрнэ гэдэг бол эрэгтэй хүний хувьд байж болохгүй асуудал. Тиймээс эмэгтэй хүний үүргийг ингэтлээ үнэлдэг хүн эхнэртээ гар хүрсэн байх  ч гэж дээ гэх бодол ч толгойд эргэлдэв. Гоё сайхан үгийг хэн ч амнаасаа унагаж болно. Гэхдээ тухайн хүний үйлдэл тухайн хүнийг хэн бэ гэдгийг илтгэнэ.

Ямартай ч эхнэртээ гар хүрсэн асуудлаар 2021 онд дуулиан дэгдээж явсан УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой онол практикийн бага хуралд дээр ийнхүү үг хэлсэн байх юм.

Тэрбээр “Монголын түүх, уламжлалд төр, нийгэм, гэр бүлийн амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг тэгш бус байсан хэдий ч эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг үнэлшгүй их.

Монголчууд тэртээх 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “... тус улсын харьяат иргэдэд угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй гэж ялгаварлахгүйгээр нэгэн адил эрхийг эдлүүлэх, хүн бүр чөлөөтэйгөөр үг хэлэх, хэвлэх, жагсах, хуралдах, эвлэлдэх, эрдэм боловсролыг үнэ төлбөргүйгээр олж авах, бусдын хөдөлмөрийг мөлждөггүй 18 нас хүрсэн иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй” хэмээсэн нь хүний эрх, эрх чөлөөг цогц утгаар нь анх удаа хуульчилж, иргэдийн ардчилсан эрх чөлөөг тунхаглан баталгаажуулж, эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй хэмээн хуульчилсан нь Монгол Улсад төдийгүй Ази тивд анх удаа жендэрийн эрх тэгш байдлыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан шийдвэр байв" гэлээ. 

Мөн тэрбээр, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэрэгжсэнээр жендэрийн талаарх олон нийтийн ойлголт нэмэгдсэн, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо идэвхжсэн, бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдсэн зэрэг эерэг үр дүн байгаа ч тус хуулийн зорилго, зорилттой харьцуулахад хуулийн хэрэгжилт дундаас доогуур түвшинд үнэлэгдсэн байгааг тодотгохын зэрэгцээ 2011 оноос батлан хэрэгжүүлж байгаа тус хууль нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн гол зохицуулалт болж хэрэгжиж байгаа ч хуулийн давхардал хийдэл, зөрчлийг арилгах, бусад хуулийн зохицуулалттай нийцүүлэн уялдааг хангах шаардлагатай.

Тиймээс Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн Үндэсний Комиссоос хариуцан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан 2022 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан” гэв.  

Улсын Их Хурлын найман удаагийн сонгуулиар нийт гишүүдийн 3.9-17.1 хувьд эмэгтэй гишүүд сонгогдож, сүүлийн хоёр удаагийн Улсын Их Хурлын гишүүдийн 17.1 хувийг эмэгтэй гишүүд эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт хэдий ч энэ нь дэлхийн дундаас доогуур түвшинд байгааг Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ дурдаад эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх зорилтын хүрээнд улс төрийн намууд идэвх гарган ажиллах, улс төрийн намын тухай хуульд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх асуудлыг сайтар тусгаж өгөх нь зүйтэй гэжээ.

Б.Ирээдүй

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх