ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ТҮРГЭВЧИЛЖ, АМ.ДОЛЛАРААР ЗЭЭЛ АВСАН БОЛ ТҮҮГЭЭР НЬ АВЪЯ

  • 0
  • 1050
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Улсын Их Хуралд Хяналтын түр хороо байгуулах саналыг Ардчилсан Намын бүлгээс гаргажээ. Энэхүү саналыг Зөв хүн электорат эвсэл мөн дэмжиж буйгаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ардчилсан намын бүлгээс гаргасан саналыг ХҮН-ын даргын хувьд, Зөв хүн электорат эвслийг төлөөлж буйн хувьд бүрэн дэмжиж байна. Үүгээр барахгүй хяналт шалгалтын эрх мэдлийг цөөнхдөө өгөх саналыг гаргаж байгаа юм. 19 гишүүн байж болно, харин цөөнх нь даргалж, хяналтаа тавьдаг байхыг зорино. Ингэснээрээ авлига, хээл хахуулийн асуудлыг ярих боломжтой. Хөгжлийн Банкны асуудал нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэсэн. Энэ сарын 29-нд сонсгол хийх боловч үр дүн нь тодорхойгүй. Үр дүнтэй байлгахын тулд байнгын ажиллагаатай, мэдээллийг иргэдэд тогтмол өгдөг зэрэг ажлыг хийе гэж байгаа юм.

Хоёрдугаар асуудал нь улс орны эдийн засаг уруудсаар байна. Өнөөдөр монгол төгрөг ам.доллартой харьцах харьцаа хэд байгааг бодитойгоор мэдэх газар алга. Валютын нөөц ч унаж байна. Ийм үед гаднаас ам.доллароор зээл авчхаад тэрийгээ буцаагаад Хөгжлийн Банкнаас санхүүжүүлэх гэхээр мөнгө нь алга. Тиймээс зээлсэн хүмүүсээсээ буцааж авъя. Мөн ам.доллароор зээл авчхаад төгрөгөөр санхүүжүүлсэн хүмүүс бий, тэд дахиад завших гээд байна. Эргэн төлөлтийг түргэвчлүүлж, ам.доллароор зээл өгсөн бол түүгээрээ л авъя" гэлээ. Түүнчлэн тэрбээр аль нам байхаас үл хамааран гишүүдийг гарын үсгээ зурахыг урив.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх