СЭТГҮҮЛЧ Б.ОТГОН: УИХ-ЫН 3 ГИШҮҮН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭР УУРХАЙД ХӨРС ХУУЛАЛТ ХИЙЖЭЭ!

  • 0
  • 911
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Сэтгүүлч Б.Отгон олон жил бичиж байгаа. Гэхдээ энэ сэтгүүл Н.Өнөрцэцэгийн зохион байгуулсан хэлэлцүүлгээр олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өрийг буцаан төлж байгаа асуудлыг нэлээн анхаарч байгаа бол Б.Отгон эрх мэдэл бүхий ямар хүмүүс энэхүү зээлээр юу хийсэн бэ гэдгийг тасралтгүйгээр олон нийтэд хүргэсээр байгаа юм. 

 
Тэрбээр өнөөдөр "УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан. Тэдний авсан зээл Хөгжлийн банкнаас шүүхэд шилжүүлэхээ мэдэгдсэн компаниудын нэрс дотор байхгүй байгаад бөгөөд "зээл төлөлтөө хойшлуулсан " гэсэн тайлбар өгч байгаа.
 
Тэдгээр 3 гишүүн Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбум зээлэнгүүтээ уул уурхай техникүүд худалдан авч Тавантолгой болон Дорнодын хил дээр нүүрс ухаж буй "Меланж" компани дээр хөрс хуулалтыг хийж байгаа ажээ. Хөгжлийн банкны зээлийн зориулалт нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх байсан билээ. Гэвч энэ зээлээр тэд уурхайд туслан гүйцэтгэгч хийж, хувьдаа ашиг олох зорилгоор ашигласан тодорхой болоод байна.
 
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн банкнаас албан тушаалаа ашиглан зээл авсан гишүүдээ намаас хөөхөө мэдэгдсэн. Харж л байя" хэмээн өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн байна. 
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх