|
Шинэ мэдээ

Чингэлтэй дүүрэгт коронавируст халдварт цартахлаас урьдчилан сэргийлэх иж бүрэн дадлага сургууль болно

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ 5 ДУГААР САРЫН 6-8-НЫ ӨДРҮҮДЭД КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТ ЦАРТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ БОЛНО 

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу коронавируст /COVID-19/ халдварт цартахлаас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдлагыг нягтруулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгаалал, хариу арга хэмжээний дадлага сургуулийг /хөл хорионы дэглэм тогтоож орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага та бүхэн дээр дурдсан цагт бүрэн хөл хорио тогтоох үйл ажиллагаанд нийцүүлэн өөр өөрсдийн байгууллага дээр нарийвчилсан цагийн хуваарь, төлөвлөгөө гарган ажиллахыг хүсье.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?