|
Шинэ мэдээ

Манай улсад олимпийн “цагаан хуудас” олдохгүй

Олон улсын олимпийн хорооны мэдээллээс үзэхэд Монгол Улсад “Токио-2020” олимпийн цагаан хуудас оногдохгүй ажээ. Баг тамирчдын бүрэлдэхүүн цөөн, тамирчид нь өөрсдөө олимпийн эрх авахад хүндрэлтэй орнуудад ийм боломжийг олгодог билээ.

“Токио-2020” олимпийн наадамд 16 спортын төрлөөр нийт 104 цагаан хуудсыг олгохоор болсон бөгөөд эдгээрийг 92 орны тамирчид хүртэх боломжтой юм байна. Энэхүү улсын тухай мэдээллийг ОУОХ-ноос саяхан зарлажээ. Цагаан хуудсаар олимпод оролцох боломжтой орнуудын дотор Африк тивээс хамгийн олон буюу 35 орон байна. Түүнчлэн Ази тивээс 18 (Афганистан, Бангладеш, Бутан, Бруней, Камбож, Ирак, Кувейт, Лаос, Мальдив, Мьянмар, Балба, Оман, Пакистан, Палестин, Шри-Ланка, Сири, Зүүн Тимор, Иемен гэсэн), Америк тивийн 17, Далайн орнуудаас 13, Европийн 9 орон багтжээ.

М.Бүүвэй

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?