|
Шинэ мэдээ

600 жилийн өмнөх архины үйлдвэрийг олжээ

600 жилийн өмнөх архины үйлдвэрийг олжээ

 

Хятадын археологичид эртний архины үйлдвэрийн үлдэгдлийг олсон байна. Энэ нь тус улсаас олдсон хамгийн том архи нэрэх газарт тооцогдож байгаа юм. “Мин (1368-1644) улсын сүүл үеэс Чин улсын (1644-1911) эхэн үед хамаарах дээрх архи нэрдэг газрын үлдэгдлийг Аньхуй мужийн Сүй Ши нутагт ажиллаж байсан барилгын ажилчид санамсаргүй олсон” гэж орон нутгийн Археологи, түүх соёлын институтээс мэдээлэв.

 

18000 хавтгай дөрвөлжин метр талбайтай олдвороос 3000 хавтгай дөрвөлжин метр талбайд малтлага хийж, архи нэрэх зуух гурав, архи исгэх торх 30 гаруйг олж илрүүлээд байгааг тус институтийн судлаач Чэн Чао хэлжээ. Түүнчлэн архины сав, тамхины хайрцаг, хөөрөг зэрэг 600 гаруй эд өлгийн зүйл уг малтлагаар гарч ирсэн байна.

 

“Энэ бол Хятадын археологичдын олж илрүүлсэн эртний архины дөрөв дэх үйлдвэр юм. Малтлагаар хойд Хятадын архи нэрэх технологи, түүнтэй холбоотой гар урлалыг тодорхойлж чадахуйц иж бүрэн олдворууд гарсан” гэж Чэн онцолжээ. Үүнээс өмнө эртний архины нэрэх газрын балгас баруун өмнөд Хятадын Сычуань болон Жяньши мужаас олдож байжээ.

 

Х.Заяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?