|
Шинэ мэдээ

ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН ХОЁРОНД 7 БУРХАН ОД, ШИНИЙН ГУРВАН ӨНДӨРХААН ХАЙРХАНАА ТАХИНА

ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН ХОЁРОНД 7 БУРХАН ОД, ШИНИЙН ГУРВАН ӨНДӨРХААН ХАЙРХАНАА ТАХИНА

Сэцэн ханы Гүндүгаварлин хийд, Шадавдаржаалин хийдийн санаачилга, хүсэлтээр “ӨНДӨРХААН ХАЙРХАН”-аа тахих тахилга үйлдэх гэж байна. Тахилга зуны тэргүүн Шарагчин могой сарын есөн улаан мэнгэтэй хөх луу өдрийн /2019.05.07/ өглөөний 06:00 цагт эхэлнэ.

Тахилгаар төр, шашны хос ёсны утгат зан үйл болох хур бороо гуйх, сүсэгтэн олон, ард түмнээ даатгах, лус, савдагаа аргадах, уул усаа сэргээх, “Өндөрхаан уулын сан” тавих ёслол үйлдэх тул ард иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Мөн шинийн хоёронд /2019.05.06/ Гүндүгаварлин хийд, Шадавдаржаалин хийдийн лам, санваартнууд их “ДОЛООН БУРХАН ОД”-ыг тахих зан үйлийг хийх гэж байна. Тахилгыг орой харуй бүрий болж, тэнгэрт од түгэх үеэс /20:00 цагт/ эхлэх бөгөөд зул, хүж, сүү, цагаан идээ өргөх аж. Иймээс сүсэгтэн олныг өргөнөөр оролцохыг хоёр хийдийн зүгээс уриаллаа.

ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН ХОЁРОНД 7 БУРХАН ОД, ШИНИЙН ГУРВАН ӨНДӨРХААН ХАЙРХАНАА ТАХИНА

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?