Д.Баттөр захирал аа, МИАТ-д юу ҮҮРЛЭЧИХСЭН юм бэ?

  • 0
  • 153
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ” ТӨХК СЭХЭХ ҮҮ?” СӨХРӨХ ҮҮ? гэдэг дээрээ тулаад байна.

МИАТ компанийн нисгэгчид Германд архи ууж, агсам согтуу тавьж, таван одтой зочид буудалд их хэмжээний төлбөрт унасан гэсэн мэдээлэл хөвөрч, энэ мэдээлэл ч эхнээсээ батлагдаж эхэллээ.

Олон арван иргэдийн амь насыг хамгаалах онцгой үүрэгтэй нислэгийн багийнхан гадны улс оронд ингэж шившгээ тарихын сацуу хар тамхи хэрэглэсэн мэдээлэл олныг дургүйцлийг хүргэв. Тэгвэл уг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй нисгэгч нь МИАТ-ын Боинг767-300” агаарын хөлгийн хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай гэх мэдээллийг Eagle.mn сайт дэлгээд байна.

 data-pin-no-hover=true

Мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэг саатаж их хэмжээний хохирол, төлбөрт унажээ.

Алдах эрхгүй алба хашиж, тангараг өргөсөн нисгэгчид мансууруулах төрлийн бодис хэрэглэчхээд нислэг үйлдэнэ гэдэг бол хамгийн том АЮУЛ”. 

Энэ үйлдлээс болж Монголын нэр хүнд дэлхийд дахин хараар бичигдэхийн зэрэгцээ МИАТ-аар үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо ч цөөрнө. Хэн ч хар тамхи хэрэглэдэг нисгэгчтэй компаниар үйлчлүүлэхгүй нь лавтай.

Гэтэл хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон нисгэгч Д.Булганхангайг ажлаас нь халаад өнгөрч. Цагдаагийн байгууллагад ямар ч мэдээлэл, бүртгэл ирээгүй байна. 

МИАТ-ийн энэ мэт хариуцлагагүй үйлдэл зөвхөн үүгээр дуусахгүй. Хэрвээ уншигч та санаж байгаа бол өнгөрсөн жил /2018 онд/ МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зарлагдсан тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож улмаар хахууль авсан байж болзошгүй үйлдэлд АТГ хэрэг бүртгэл нээн шалгасан. 

 

data-pin-no-hover=true

МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны долдугаар сарын 23-нд саатуулж байв. Тэрбээр Энкантотаун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоол авсан. Ингэхдээ төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн. Мөн Таван богд” компаниас 2018 оны Ландкруйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан ч эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж, нотлож чадаагүй учраас АТГ-ынхан шалгасан байдаг.

МИАТ-ийн тийзний үнэ хэтэрхий өндөр. Бусад авиа компаниудын тийзний үнийг судлаад үзэхээр дундаж нь 200 ам.доллар л байдаг. Гэвч МИАТ 700 ам.долларын үнэтэй. 3,5 дахин илүү үнэтэй тийз зарж байгааг гишүүд ч хатуу шүүмжлэж байсан. Гэтэл удирдлагууд нь тийзний үнийг буулгаж, үйлчилүүлэгчдээ татах, менежмент хийж үйл ажиллагаагаа сайжруулахын оронд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод явж байх жишээний. Энэ байгууллага бас намын цүнх баригчдаар дүүрсэн гэдэг. Энэ ч оргүй зүйл биш.  

data-pin-no-hover=true

 Үндэсний агаарын тээвэрлэгч компани гэхэд менежмент муу, авлига, албан тушаалын хэрэгт удирдлагууд нь холбогдсон, эцэстээ хар тамхи хэрэглэдэг нисгэгчтэй гээд муу муухай бүх зүйл МИАТ-д үүрлэчихжээ.

Эрхэм гүйцэтгэх захирал Д.Баттар та МИАТ компанийг удирдаад нэг жил 8 сар боллоо. Таны толгойлж буй энэ байгууллага сэхэх нь бүү хэл өвдөг сөхрөх дээрээ тулчхаад байна.

ТӨР.МН

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх