Найман шарга валют арилжааны төвд ам.долларын зарах үнэ 3,414 төгрөгт хүрчээ

  • 0
  • 3812
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монголбанкны ам.долларын ханш 3,388 төгрөгт хүрчээ. 2024 он гарснаас хойш 3,380 төгрөгийг дундчилж байсан ам.долларын ханш энэ сараас нэмэгдэж эхэллээ. Тухайлбал энэ оны есдүгээр сарын 30-нд ам.долларын ханш 3,380 төгрөгтэй байсан бол аравдугаар сарын 10-нд 3,385 болж нэмэгдсэн юм. 

зураг
 

Үүнтэй холбогдуулан зах зээлийн тав орчим хувийг эзэлдэг Найман шарга валют арилжааны төвөөс валютын ханшийг тодруулахаар очиход ам.доллар зарах бус авах хүн олон байлаа.

Тус төвд ам.долларын зарах үнэ 3,414, авах нь 3,408 төгрөгт хүрчээ. Харин Монголбанкны ам.долларын өнөөдрийн ханш 3,388 төгрөг. Ам.долларын ханш яагаад өсөж байгаа талаар Монголбанкнаас асуухад тодорхой хариулт өгсөнгүй.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх