АЖ С.Гончигсумлаа агсны охин Польшид асрамжийн газар амьдарч байна

  • 0
  • 7442
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ардын жүжигчин С.Гончигсумлаа агсны охин МУГЖ, төгөлдөр хуурч Г.Эрдэнэчимэг Польш улсад асрамжийн газар амьдарч байна.

Тодруулбал, Залев Зегжиньски дэх өндөр настны Сениор Марина асрамжийн газар амьдарч буй 80 настай төгөлдөр хуурч эмэгтэйтэй тус улсад суугаа элчин сайдын яамнаас очиж золгож, хүндэтгэл үзүүлжээ.

Энэ үеэр "Монгол аялгуу" хамтлаг С.Гончигсумлаагийн "Жаргаах зүрхэн" болон бусад монгол, польш дуунуудыг дуулж тоглолт хийжээ. Сениор Марина асрамжийн газарт 80 гаруй хөгшчүүд байгаа бөгөөд тус асрамжийн газрын удирдлага болон Г.Эрдэнэчимэгийн хүү Бартош Шаниавски ЭСЯ-ныханг угтан авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлжээ.

Г.Эрдэнэчимэг нь Монгол улсын анхны дээд боловсролтой төгөлдөр хуурч гэгддэг бөгөөд 50 жилийн тэртээ Варшавт болсон Олон улсын төгөлдөр хуурчдын Шопены нэрэмжит наадамд оролцож байжээ.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх