УБЗАА: Улиас модны унгирал задарч хийсэж буйг бууруулахын тулд даралтат усаар шүршиж байна

  • 0
  • 7646
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Улиас модны унгиралыг бууруулахаар модыг хэлбэржүүлэх, молцог баг цэцэг хяргах, тусгай тоноглол бүхий автомашинаар хөвөн гарсан үед усаар шүрших зэрэг арга хэмжээг авч байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Улиас нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгирал унагадаг ба энэхүү унгиралыг багасгах үүднээс үрлэх мөчрийг хавар задрахаас нь өмнө таналт тайралт хэлбэржүүлэлт хийх, молцог түүх, унгирал гарсан үед шүршиж угаах зэрэг ажлуудыг тогтмол хийж, модны дохиурын тоосжилт, унгирал тархахаас сэргийлэх арчилгааны аргуудыг шат дараатай хэрэгжүүлэн унгиралын тоог бууруулах ажлуудыг хийж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38,838 ширхэг улиас байдгаас үүний 46.9% буюу 18,232 ширхэг улиас эм улиас байдаг. Энэхүү эм улиас модны унгирал гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр 2024 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 118 байршилд 5,420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 50-60 хувийг хэлбэржүүлээд байна.

Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар 6 сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгирал угаах ажлыг хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40% хүртэл буурна.

Мөн улиас модны унгирал задарч хийсэж буйг бууруулахаар есөн дүүргийн 118 байршилд хуваарийн дагуу тусгай техникээр даралтат усаар шүрших ажлыг зохион байгуулж байна.

  Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх