С.Баяр: Монголын зээлжих зэрэглэлийг В+ болгон дээшлүүлснээр манайх 2011 оны үзүүлэлтээ давтав. Тууштай зүтгэж байж үүнд хүрлээ, баяр хүргэе

  • 0
  • 3939
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн талаар "Fitch" агентлаг мэдэгдсэн байдаг. Тэгвэл мөн S&P агентлаг энэ тухай мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр "Саяхан Fitch, одоо S&P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В+ Роsitive болгон дээшлүүлснээр манай улс 2011 оны үзүүлэлтээ дахин батлав. Тууштай зүтгэж байж үүнд хүрэв. Баяр хүргэе" гэжээ.

Мөн тэрбээр "2025 оны төсөв, төлөвлөгөө хэлэлцэж буй УИХ-ын гишүүд маань S&P-ийн дүгнэлтийг бүрэн эхээр нь уншиж судлах ёстой байх гэж бодогдов. Энэ S&P бол ар өврийн хаалга үгүй, байгааг нь түс тас хэлдэг цөөн байгууллагуудын нэг" гэв.

S&P хийсэн дүгнэлтэнд: “Монгол Улсын гадаад үзүүлэлтүүд 2023 онд сайжирсан. Урсгал тэнцэл сүүлийн 15 жилд анх удаа ашигтай гарлаа (ДНБ-ий 0.6 хувь ). Энэ эргэлтэд нүүрсний экспорт рекорд тогтоосон нь нөлөөлсөн. Үүний нэгэн адил гадаад худалдааны тэнцэл ДНБ-ий 22.4 хувьд хүрч дээд амжилт тогтоосон" гэж дүгнэсэн байна.

Мөн “Монголын эдийн засаг эерэг төлөвтэй байгаа нь сул байгаа гадаад үзүүлэлтүүдээ тууштай сайжруулж, Засгийн газрын өрийг бууруулахын тулд эдийн засгийн тэлэлтээ үргэлжлүүлж буйтай холбоотой. Энэ нь мөн шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үед бодлогын тогтвортой байдал үргэлжлэх төлөвтэй байгаатай холбоотой” гэжээ.

Түүнчлэн "Шинэ Засгийн газар эдийн засгийн бодлогоо оновчтой боловсруулан сүүлийн үеийн амжилтаа хадгална гэж S&P найдаж байна. Эдгээр алхмууд нь төсвийн хэмнэлттэй нөхцөл байдалд эргэн орох, олон талт түншүүдтэй нягт хамтран ажиллаж, шинэчлэлийг хурдасгах, хөнгөлөлттэй санхүүжилтийн хүртээмжийг тасралтгүй хангах явдал юм. Мөн институцын болон засаглалын сул талууд нь рейтингийн цаашдын өсөлтийг хязгаарласан хэвээр байгааг анхаарах ёстой” гэсэн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх