Д.Сэрдарам: Хүн 200 наслахгүй ч тарьсан мод нь байгальд 200 жил амьдарна. Мод тарихдаа үүнийг бодох нь чухал

  • 0
  • 5255
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Жил бүрийн тав болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог.

Энэхүү өдрийг тохиолдуулан сайн дураараа нэгдэж, хамтдаа мод тарьдаг "My club"-ын үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Сэрдарамын зөвлөгөөг хүргэе.

Тэрбээр "Тарьсан модоо өдөр бүр эргэж, амьтай юм шүү гэж бодох нь чухал. Гол хэлэхийг хүсэж буй зүйл маань гэвэл олон мод тарихдаа биш цөөн модыг чанартай тарих нь чухал. Намар мод навчаа гөвөөд унтах бэлтгэлээ хийдэг. Тэр үед стандартаар нь модоо тарьчихвал өвлийн хүйтэнд цасанд бүүвэйлэгдээд маш сайн унтана. Харин хавар эхлэхэд сайхан сэргээд ургадаг. Намар модоо тариад цэнэг усалгаагаа 1-2 удаа хийхэд аяндаа хүйтрээд, хөрсөндөө чийгтэйгээр унтана. 

Шинэс бол ойн мод тул Богд ууландаа нөхөн сэргээлт болгож тариарай.

Тарьсан мод тоондоо биш хэрхэн ургуулж байгаа, хаана тарьж байна вэ гэдэг нь чухал. Жишээлбэл гурван настай шинэс модыг зөв тарьж чадвал хүний усалгаа бараг шаардагдахгүйгээр ургаад 200 жил насална. Хүн 200 наслахгүй ч бидний тарьсан мод, бидний хийсэн ухамсартай үйлдэл болоод байгаль дэлхийд 200 жил байна гэдгийг бодож модоо таривал илүү чухал" гэж зөвлөв.

"My club" цахим нэгдэл нь 2006 онд үүсгэн байгуулагджээ. Тэд өдийг хүртэл хугацаанд хоёр саяд дөхөх хэмжээний мод тарьж ургуулсан байна

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх