Иргэний Зориг Ногоон Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус намын дарга Б.Батбаатар “Өчигдөр ИЗНН-ын улс төрийн зөвлөл хуралдаж цөөнгүй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Саяны орон нутгийн сонгуулиар сүүлийн ганц сонгогч ирж саналаа өгөхөд тэр сонголт, итгэлийг нь ИЗНН дааж ажиллахын төлөө, тэр сонголтыг авч чаддаг нам байхын төлөө ажиллана гэдэг урам зориг авсан.
Улаанбаатар хотын 100 сонгогчийн 40 нь саналаа өгсөн. Тэр 40 хүний арван хэдийнх нь саналаар Улаанбаатар хотын иргэдийн хурлын 90 хувийн МАН засаглахаар болчихлоо. Энэ бол орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.
Бидний УИХ-ын сонгуулиар авсан санал математик аргачлалаар 1.6 дахин өссөн. Энэ итгэлийн цаашид дааж ажиллана.
Эцэст нь намын улс төрийн зөвлөлөөс сүүдрийн засгийн газар байгуулж ажиллах шийдвэр гаргасан. Ойрын хугацаанд сүүдрийн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, хэрхэн яаж ажиллахаа тодорхойлох болно” гэв.