Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томилжээ.
Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй бөгөөд 2006 онд ерөнхий боловсролын 73 дугаар дунд сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн.
2015-2017 онд Австрали улсын Күийсландын Их сургуульд менежментэд суурилсан инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Түүний ажлын туршлагаас дурдвал
- 2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер
- 2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч
- 2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер
- 2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер
- 2020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал
- 2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер
- 2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн техникийн зөвлөх багийн менежер
- 2021 онд “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал
- 2022 оноос өнөөдрийг хүртэл “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байв.
Тэрбээр өнөөдрөөс НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж эхэлжээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Н.Мандуул НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон билээ.