Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбарын өр, алдагдал хяналтаас гарч, томорсон

  • 0
  • 5016
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Манай эрчим хүчний салбарт нэг хүндрэл байгаа нь ахуйн хэрэглээ давамгайлдаг. Оргил ачааллын үе буюу өвлийн улиралд оройн 17:00-22:00 цагийн хооронд манай хэрэглээ огцом нэмэгддэг. Огцом буюу 30-40 хувиар нэмэгдэж огцом савладаг.

Урьд нь манай улс ОХУ-аас тохируулгын функцийг хэрэглэж 220 кВт-ын хос шугамаар цахилгаан эрчим хүч импортолдог байсан. Одоо бол энэ шугамын чадлын хэмжээ дээд хязгаартаа тулсан. Оросын талаар 345 мВт, Дархан дээр ирээд 310 мВт болоод энэ хоёр шугамаар импортлох чадлын хэмжээ дээд хязгаартаа тулаад байгаа. Эс бөгөөс хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүсээд байгаа.

Үнийн хувьд 1 кВт/цаг эрчим хүчнийг төвийн бүсэд 285 төгрөгийн өртгөөр үйлдвэрлэж байна. Борлуулахдаа ахуй талдаа 140 орчим төгрөгийн үнэтэй байгаа. Үйлдвэрлэсэн өртгөөсөө хоёр дахин бага үнээр борлуулж байгаа учраас эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна.

Алдагдал өр хяналтаас гарч томорсон. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниудаас 540 орчим тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр байна. Үүнээс гадна 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай өр төлбөрүүд байгаа.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх