Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын сангийн алдагдал бол иргэдийн мөнгө. Тиймээс шаардлагатай тохиолдолд УИХ-аар нээлттэй хэлэлцүүлнэ

  • 0
  • 1757
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тус салбарт хийгдэх онцлох ажлууд болон ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр,

"Нийгмийн даатгалын сангийн авлагын асуудалд голлон анхаарч байгаа. Нийт 160 тэрбум төгрөгийн авлага бий. Үүнийг прокурорт шалгуулах хүсэлт гаргасан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг шалгуулж, хэзээ, хэдэн төгрөгийн авлага үүссэнийг шалгуулна. Нийгмийн даатгалын сангийн алдагдал бол иргэдийн мөнгө болохоос төсвийн мөнгө биш. Тиймээс шаардлагатай тохиолдолд УИХ-аар нээлттэй хэлэлцүүлнэ. Цаашид нийгмийн даатгалын сангаас хуримтлал үүсгэж орон сууцны зээл рүү шилжүүлэх талаар судалж байна" гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх