Д.Ган-Эрдэнэ: Улаанбаатар хотын хэмжээнд хуучны орон сууцны 170 лифт ашиглах боломжгүй гэдэг дүгнэлт гарсан

  • 0
  • 1755
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ашиглалтын шаардлага хангахгүй лифтнүүдийг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, хуучны орон сууцны барилгын 170 лифтийг шинэчлэхээр төлөвлөжээ.

Энэ талаар "Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ "Баянгол дүүргийн 5 дугаар хорооны наймдугаар байрны лифтийг солилоо. Тус байрны лифт 30-40 жил болж, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарч зогсоогоод байсан юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 8,000 гаруй лифт байдгаас нийтийн зориулалттай орон сууцных 5,300 байдаг. Эдгээр 5,300 лифтнээс 300 орчим нь эрсдэлтэй гэж ангилагдсан. Үүнээс ашиглах боломжгүй болсон 170 лифтнээс 146-г шинэчилж, ажлын явц 85%-тай байна. Цаашид шат дараатайгаар солино.

Бидний сольж буй шинэ лифт нь цахилгаан эрчим хүч тасрахад хоёрдугаар давхартаа очиж онгойх мэдрэгчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан товчлууртай, давхрын тоог монгол хэлээр зарладаг. Лифтний стандартад "Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-аас хяналт тавьдаг.

Төрөөс нэг удаа лифтийг шинэчлэх хуулийн заалттай байдаг. Лифт эрсдэлтэй байгууламж учраас ашиглагч байгууллага буюу СӨХ жил бүр техникийн үйлчилгээ хийж, мэргэжлийн байгууллагаар магадлал хийлгэх, лифтчинтэй байх ёстой.

Зарим шинэ лифт 1-2 жил болоод эвдэрчихдэг. Үүнийг мэргэжлийн байгууллагаас шалгахад иргэд, оршин суугчид лифттэй зүй бус харьцсанаас болсон байдаг учир гамтай ашиглаж байхыг зөвлөе" гэж ярилаа.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх