"Засгийн Газраас дэвшүүлсэн хөтөлбөрт хяналт тавьж, оновчтой шийдлүүдийг санал болгож ажиллана"

  • 0
  • 1257
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Улсын Их Хурлын чуулган удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Үндэсний Эвслээс цаашид ямар бодлого, зарчим баримталж ажиллах талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Үндэсний Эвсэл" ирэх дөрвөн жил иргэд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ. Мөн Засгийн Газраас дэвшүүлсэн ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавих, оновчтой шийдлүүдийг санал болгох, санаачилгатай ажиллах зарчимтай байна гэв. 

УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр "Бид аливаа улс төрийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засагт үүсэж болох хор хохирлыг тооцохгүйгээр ямарваа нэгэн асуудалд хий хоосон "попрсон" улс төр хийхгүй. Аливаа асуудалд мэргэжлийн байгууллагуудаас бидэнд өгсөн зөвлөмжийг удирдлага болгож хандах болно. 

Иргэд, аж ахуйн нэгжид асар их санхүүгийн дарамт үүсээд байгаа хэд хэдэн тодорхой нөхцөлүүд байна. 

Нэгдүгээрт өнөөдрийг хүртэл коммунист суурин дээр эдийн засгийн тогтолцоо явж байна. Маш олон төрийн өмчит газрууд байна. 40-60 хувь нь алдагдалтай ажилладаг. Иймд Үндэсний Эвсэл төрийн өмчит үйлдвэрүүдийн газрын цаашдын ирээдүйн талаарх төрөөс баримтлах баримт бичгийг тун удахгүй санаачилж олон нийтийн хэлэлцүүлэг болгоно. 

Хоёрдугаарт төсвөөс цалин авч байгаа 300 мянга орчим иргэд байна. Нэг жилийн төсвийн дийлэнх хувийг эдгээр төрийн албаныхан авдаг. Үүний цаана маш их үргүй урсгал зардал гардаг. Үр дүнд нь эдийн засгаа тэлэх ямар ч боломж байдаггүй. 

Бид баримталж байгаа зарчмынхаа хүрээнд мэргэжлийн аудиторуудтай хамтарч 2025 оны улсын төсөв дээр дүгнэлт хийхээр ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар төвлөрсөн орлогоосоо давсан зарлага төлөвлөсөн. Засгийн Газар зардлаа хэтрүүлэх тусам инфляц бий болдог. Эрх барьж байгаа гурван нам бонд гаргах, гадаадаас өр зээл авах асуудлуудыг ярьж байна. Нийгэм болон эдийн засгийн чиг баримжаатай суурь тэлэлтийг дэмжих бодлого сонсогдохгүй байгаа юм" гэв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх