Газар орны нэр дураараа өөрчилсөн Баян-Өлгий аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнуудад шийтгэл оногдуулав

  • 0
  • 1300
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Баян-Өлгий аймгийн нэр бүхий удирдлагууд дур мэдэн газар нутгийн нэрийг казах болгон өөрчилсөн хэрэг 2020 онд гарсан. 

Уг хэрэгт холбогдсон 14 албан тушаалтныг Эрүүгийн хуулийн Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах “...Хууль бусаар газар орны нэр өөрчлөх...” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 20, 23-ны өдрүүдэд хянан хэлэлцсэн байна. 

Яллагдагчид Баян-Өлгий аймгийн Улаанхус, Сагсай, Дэлүүн сумдад шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд казах нэрээр бүртгүүлжээ. Тухайлбал, Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр өөрчилсөн байна. 

Шүүхээс нэр бүхий 14 хүний дөрвөн хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 

Харин бусад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль бусаар газар орны нэр өөрчлөх...” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж заасныг журамлан тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. 

Шүүгдэгч, Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Д.Бауыржанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,

Шүүгдэгч, мөн тус аймгийн Засаг дарга асан А.Гылымханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,

Шүүгдэгч, одоогийн Засаг дарга А.Камелиятад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,

Шүүгдэгч, аймгийн ИТХ-ын нарийн бичиг асан А.Серикболатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,

Шүүгдэгч, Сагсай сумын Засаг дарга асан С.Хонаевд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,

Шүүгдэгч, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга асан К.Болатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,

Шүүгдэгч, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан К.Бекжанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,

Шүүгдэгч, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арманд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,

Шүүгдэгч, Улаанхус сумын Засаг дарга О.Нурланд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,

Шүүгдэгч, Ногоон нуур сумын Засаг дарга К.Хуанышд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэжээ.

Шүүхээс мэдээлснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар торгуулийн ял шийтгэлийг ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж зааснаар шүүгдэгч нарыг 1 /нэг/ жилийн хугацаанд торгуулийн ял биелүүлэх хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх хорих ялаар солихыг шүүх хуралдаанд танилцуулсан болно.

Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулж болно гэж зааснаар шүүгдэгч Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ял дээр нэмж оногдуулан, уг нэмэгдэл ял нь шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн болно гэжээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх