Дундаж цалин 2.5 сая төгрөг, голч цалин нь хоёр сая төгрөг болжээ

  • 0
  • 1704
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Үндэсний Статистикийн Хорооноос 2024 оны хоёрдугаар улирлын дараах дундаж цалингийн хэмжээг танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 51.7 мянган аж ахуйн нэгж, 775.7 мянган ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1,654, өмнөх улирлаас 1,460-аар өссөн. Харин ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 18.5 мянганаар нэмэгдсэн аж. 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 2.5 сая төгрөг, голч цалин хоёр сая төгрөг болсон байна. 

Уул уурхайн салбарт ажиллагсдын дундаж цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг байна. Харин зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагсдын дундаж цалин хамгийн бага буюу 1.5 сая төгрөг болсон аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх