Т.Доржханд: ХҮН нам Улаанбаатар хотыг засаглаж, дөрвөн жилийн хугацаанд яаж өөрчилж болдгийг харуулна

  • 0
  • 1642
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ХҮН намд шинээр элсэж буй залуучууд өнөөдөр намын гишүүнчлэлийн үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй залуучууддаа амжилт хүслээ.

Мөн тэрбээр "Улаанбаатар хотын сонгууль дээр нэг зүйлийг хараарай гэж сонгогчдод хэлье. Яг хотын дарга нь хэн болох юм бэ. Тэр нь мэргэжлийн хүн үү, хэрүүл хийдэг хүн үү. Тэр нь аль эсвэл айхтар улстөрч үү. Хүнийг дүгнэхийн тулд өмнөх түүхийг нь сайн хараарай гэж хэлмээр байна. Ямар ажил хийж байсан, ямар үр дүнд хүрч байсан гэх зэргээр бодох хэрэгтэй. Сонгогчид 34 жилийн хугацаанд олон сонгуулин ард гарлаа. Тэгвэл энэ удаад бид хотоо эмэгтэй, мэргэжлийн инженер хүнээр удирдуулах цаг нь болсон. Тиймээс хүн нам маш олон мэргэжлийн боловсон хүчинтэй. Тэдгээрийг манай нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа удирдаж байна. Мэдээж сонголт иргэдэд бий. Гэхдээ нийслэлчүүд эмэгтэй хүний нарийн мэдрэмжтэй, асуудлыг мэргэжлийн нүдээр харж шийддэг хотын даргатай байх юм уу аль эсвэл машинд зориулсан, барилга байгууламжаар бөглөсөн өнөөдрийн энэ байдал дараагийн 30 жил давтагдах сонголтыг хийх үү гэдгээ бодож сонголтоо хийх цаг болсон гэж хэлмээр байна" гэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх