Л.Амар: Төсвийн зардлыг амласнаараа ДНБ-ий 25 хувьд хүргэвэл зээлийн хүү буурах боломж олдоно

  • 0
  • 1128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Гадаадын банк оруулж ирснээр зээлийн хүүгээр бууруулах боломжтой гэдэг. Энэ асуудлаар Монголын Банкны Холбоо(МБХ)-ны байр суурийг тодрууллаа.

МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар "Төсвийн зардлыг нэмэгдүүлээд байвал зээлийн хүү яаж буурах вэ. Бодлогын хүү буурч байж л зээлийн хүү буурна. Бодлогын хүү бол гол чиглүүлэгч нь. Мөн одоогоор Монголд салбараа нээх гэж байгаа банк алга. Байсан банкууд нь гараад явсан. Төлөөлөгчийн газрууд байсан ч өнгөрсөн жил хаагдлаа. 

Төрөлжсөн хөрөнгө оруулалтын банк орж ирэх хууль эрх зүйн орчныг хоёр жилийн өмнө бүрдүүлсэн ч сонирхоод ороод ирэх банк алга. Өөрийнхөө үйлдлийг өөр нэгэн рүү чиглүүлж байгаа хэлбэр гэж харж байгаа. 

Төсвийн зардлаа амласан ёсоороо Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий 25 хувьдаа аваачиж байж макро орчинд эерэг дүр зураг гарч, зээлийн хүү буурах боломж олдоно" гэж хариуллаа. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх