НИТХ-ын сонгуульд АН, ШИНЭ намтай эвсэж оролцохоор болов

  • 0
  • 1055
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ардчилсан нам Шинэ намтай эвсэж НИТХ-ын сонгуульд оролцох санамж бичигт гарын үсэг зурлаа.

АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Ган-Очир: Манай улс төрийн хоёр хүчин үзэл санаа, үнэт зүйл ойрхон. Өнгөрсөн хугацаанд манай ШИНЭ нам УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцож олон хэрэгтэй мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Иймээс АН, ШИНЭ нам өнөөдөр хамтарч санамж бичиг байгуулж, гэрээндээ гарын үсэг зурлаа" гэлээ.

Санамж бичигт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал,ШИНЭ намын нарийн бичгийн дарга Б.Гантулга нар гарын үсэг зурав. Мөн УИХ-ын гишүүн Г.Очирбат, УИХ-ын гишүүн Жаргалан, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт нар тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд болон ШИНЭ намын дарга Ц.Гантулга нар хамтын ажиллагаанд гарын үсэг зураг санамж бичигт оролцлоо.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх