"Туушин" орчимд буутай явсан гадаадын хоёр иргэн нь манай улсад ан хийхээр өнгөрсөн сард ирсэн байжээ

  • 0
  • 839
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө.
 
Тэрбээр "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр "Туушин" зочид буудлын гадна галт зэвсэг мэт хайрцагтай зүйл авч авсан гадаад улсын иргэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
 
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад гадаад улсын хоёр иргэн 2024 оны наймдугаар сард Монгол Улсад ан агнах зорилгоор ирж, хөдөө орон нутгаар яваад өнөөдөр байрлаж буй буудалдаа эргэн ирэх үед дуудлага мэдээлэл ирсэн даруйд шалгасан.
 
Авч явж байсан гэх галт зэвсгийг шалгахад ангийн буу байсан бөгөөд тус үйлдлийг үргэлжлүүлэн шалгана" гэжээ.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх