УИХ-ын дарга Д.Амарбаясгалан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав

  • 0
  • 1156
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.12) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж ирсэн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэхийг тэмдэглэв. 

Элчин сайд Ричард Буанган Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргээд Монгол, АНУ-ын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.

Талууд Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Конгресс, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх