“Монголын Хөрөнгийн бирж”-ийн үйл ажиллагааны орлого 72 хувиар, цэвэр ашиг нь 754 хувиар өслөө

  • 0
  • 1113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцааны ханш он гарсаар 242 гаруй хувиар өссөн, зах зээлийн үнэлгээ нь 140.5 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

“Монголын Хөрөнгийн бирж” ХК 2024 оны эхний хагас жилд 8.6 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 72 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 754 хувиар өсөж, 17.8 тэрбум төгрөг хүрсэн байна.

Тус компани оны эхний  хагас жилд 797 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа зохион байгуулжээ. Өдөрт дунджаар 6.28 сая ширхэг үнэт цаас 6.37 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Дараагийн тайлант хугацаанд Топ-100 аж ахуйн нэгжид тавих шаардлага, шалгуурыг багасгах чиглэлд холбогдох журмуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар байгааг мэдээллээ. Мөн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдыг Монголын санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч байгааг тодотгож байна.

“Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцааны ханш энэ он гарсаар 242 гаруй хувиар өссөн, зах зээлийн үнэлгээ нь 140 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх