ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Цагдан хоригдож байгаад эмнэлэгт хүргэгдэн нас барсан залуугийн асуудлаар түүний ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагын зүгээс мэдээлэл хийгээд буй. Талийгаачийн ар гэрийнхэн энэ асуудалд цагдаагийн алба хаагчдыг буруутгаж байгаа бол Цагдаагийн Ерөнхий Газраас өнөөдөр хийсэн мэдээлэлдээ тухайн иргэнийг өвчний улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсныг мэдэгдсэн юм.
Уг хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболдод хариуцлага тооцож, чөлөөлөх асуудлыг сошиал хэрэглэгчид хөндөөд байгаа. Тэгвэл ЦЕГ-ын дараагийн даргад өөрийгөө нэр дэвшүүлэгч гарч иржээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, Ардчилсан Намын хуульч О.Баасанхүү өөрийгөө Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар ажиллахад бэлэн хэмээн жиргэсэн байна.