Монгол дахь Бүгд Найрамдах Турк Улсын ЭСЯ-нд газрыг нь 80 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болов

  • 0
  • 3316
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Турк Улс(БНТУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам(ЭСЯ)-нд одоогийн байрлаж буй газрыг нь 80 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулсан юм.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/470 тоот захирамжийг үндэслэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө хаягт одоогийн ЭСЯ-ны байр байрлах 4,092 ам метр газрыг БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 80 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулж байна. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйд талархаж байна” хэмээв. 

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Ташрамд дурдахад Улаанбаатар хот нь БНТУ-ын Анкара болон Газиентип хоттой Ах дүү, Истанбул хоттой найрамдалт харилцаатай билээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх