АН-ЫН ДАРГЫН СУНГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ШАЛГУУЛАХААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ БАЙГААГАА С.ЭРДЭНЭ МЭДЭГДЛЭЭ

  • 0
  • 808
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хууль ёсны тамга тэмдэггүй хэсэг бүлэг нөхдүүд Ардчилсан намын даргын сунгаа зохион байгуулж байгаа үйлдлийг хууль бус хэмээн үзэж эдгээр хүмүүсийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж буйгаа АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ.

Тэрбээр "Ямар ч тамга тэмдэггүй хэсэг бүлэг нөхөд өнөөдөр өөрсдийгөө Ардчилсан нам хэмээн нэрлэж, намын даргын сунгаа явуулж байна. Улмаар тус сунгаанд хоёр хүн нэр дэвшиж, хөдөө орон нутагт сурталчилгааны ажил хийж байна. Энэ асуудлаар бид удаа дараа шаардлага тавьсан. Тамга тэмдэгтэй хүчин төгөлдөр байгууллага үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл олон нийтийн санал бодлыг бусниулсан, Ардчилсан намыг хагаралдуулах үйл ажиллагааг удаа дараа явуулж байна. Үүнтэй холбогдуулан АН-ын хаяг, тэмдэг, тамгийг хууль бусаар ашигласан эдгээр иргэдийг АТГ болон ЦЕГ-т шалгуулахаар өргөдөл гаргасан.

Эрх барьж байгаа намын даргын зөвлөх нэр дэвшиж байгаа явдал Ардчилсан намыг хагалан бутаргах үйлдэл. Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ардчилсан намыг хагалан бутаргах, нэр хүндийг нь унагаах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа явуулсан. Энэ хүнийг Монголын төр, хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаад харамсаж байна. МАН-ын даргын зөвлөхийг хийгээд өөрийгөө хамгаалалтад оруулчихсан. Хууль эрх зүйн хувьд ямар ч чадамжгүй хэсэг бүлэг нөхдүүд өөрсдийгөө Ардчилсан нам хэмээн нэрлэж, дотоод сонгууль зохион байгуулж байгаа нь гэмт хэргийн шинж чанартай" гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх