Торгож, шийтгэхийг урьтал болгохоосоо илүү зөвлөн сануулдаг хэлбэрт орно гэв

  • 0
  • 163
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ХЗДХЯ-аас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Шинэ хуульд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж 14 хоногийн дотор зөрчлөө шийдвэрлэсэн тохиолдолд торгуулийн хэмжээг хоёр дахин бууруулахаар тусгажээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш таван жил болж байна. Тус хуулиар өнөөдрийг хүртэл 8 сая гаруй шийтгэл оногдуулжээ. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар хоёр сая гаруй хувь хүн, хуулийн этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн байгаа юм. Дээрх 8 сая гаруй зөрчлийн 98 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчил эзэлж байна. 

Улаанбаатар хот хамгийн ихдээ 80 мянган авто машинтай байх ерөнхий төлөвлөгөөтэй. Гэтэл өнөөдөр 620 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрэм журмын зөрчил нэмэгдэж байна” хэмээв.

Төрийн хяналт шалгалтыг төр шалган тусалж, зөвлөн сануулдаг хэлбэр рүү оруулахын тулд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Ялангуяа, аж ахуйн нэгж эсвэл хувь хүн эрүүл ахуй болон бусад стандарт дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд шууд торгохоос илүүтэй тодорхой хугацааг өгч,  зөрчил дутагдлыг өөрсдөөр нь арилгуулдаг тогтолцоо руу шилжиж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд сануулж болдоггүй зөрчил байгаа гэдгийг онцлох нь зүйтэй болов уу хэмээн Хууль зүйн сайд тодотгож байв. 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх