Бусдын толгой дээр халуун кофе асгасаж, танхайрсан хэрэгт холбогдоод байгаа Б.Ариунзаяад шүүхээс хилийн хориг тавиад байсан юм. Тэгвэл шүүхээс түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс цуцалсан байна.
Тодруулбал, хуурамч хаягаас цахим орчинд мэдээлэл байршуулж, Б.Ариунзаяагийн эрх зүйн байдлыг дордуулсан болох нь тогтоогдсон тул шүүхээс Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсан байна.
Энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр бусдын толгой дээр халуун кофе асгасан хэрэг гарч, тус хэрэгт холбогдуулж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ариузаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.