ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр шуурхай хуралдаж бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа тул СӨББ-ын үйл ажиллагааг 14 хоног түр зогсоохоор шийдвэрийг гаргалаа.
Риновирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчний дэгдэлт эрчимтэй нэмэгдэж, нийт хүүхдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн байна. Өнгөрсөн долоо хоногт амбулаториор дунджаар 160 орчим хүүхэд үзүүлсэний 80 орчим хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлжээ.
Иймээс гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг ийнхүү түр хязгаарлалаа. Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмж, эрдэмтдийн судалгаагаар ханиад томуугаар өвдсөн хүүхдүүд богино хугацаанд хүндэрч байна.