Монгол Улсын хэмжээнд жилд 4,500 орчим залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгддэг байна

  • 0
  • 141
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр Хууль зүйн ухааны доктор Ц.Цэлмэгээр ахлуулсан хамтарсан баг "Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй практик илт худал мэдээлэл гэх ойлголтын эрүүгийн эрх зүйн асуудал" судалгааг хийсэн байна.

Уг судалгаатай холбоотойгоор "Гэрээний маргаан уу, залилах гэмт хэрэг үү" сэдэвт хэлэлцүүлгийг Глобал удирдагч их сургууль, Эрх зүйн гүүр хуулийн фирм хамтран өнөөдөр зохион байгууллаа. 

Энэхүү судалгаагаар эрүүгийн хуульд заасан Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шийдвэрлэж буй шүүхийн практик, уг хэргийн илт худал мэдээлэл гэх ойлголтын эрүүгийн эрх зүйн асуудал, худал мэдээлэл болон үг хэлэх эрхийн хоорондын харилцан хамаарал, гадаадын зарим улс орон, олон улсын жишиг, туршлага, уг гэмт хэргийн статистик тоо баримтыг судалж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үндэслэл бүхий санал, зөвлөмж боловсруулж олон нийтийн хүртээл болгож байгаа аж.

"Монгол Улсын хэмжээнд жилд 4,500 орчим залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгддэг. Үүнээс 700-800 гэмт хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Харин бусад хэргүүд мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болсон, түдгэлзсэн, хоорондоо эвлэрсэн байдлаар иргэний хэрэг болж замхардаг. Өөрөөр хэлбэл залилан мэхлэх гэмт хэргийн 10 орчим хувь нь шүүхээр шийдэгдсэн байна" гэдгийг Хууль зүйн ухааны доктор Ц.Цэлмэг онцоллоо. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх