Бусдын толгой дээр кофе асгасан этгээдэд хилийн хориг тавих санал прокуророос ирүүлжээ

  • 0
  • 144
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Бусдын толгой дээр кофе асгасан хэрэг өнгөрсөн Мягмар гарагт гарсан бөгөөд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Прокурорын байгууллагаас тус хэрэгт холбогдох этгээдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд шилжүүлжээ.

Уг саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэнэ.

Сануулахад, Хүмүүнлэг ёсны харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзээд Б.Ариунзаяаг МУИС-аас хасах саналыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа гаргасан билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлд, Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ хэмээн заажээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх