Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо

  • 0
  • 143
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх


Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшиг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.
 
Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулна.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны 03 дугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана. 

Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлнэ.
Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх