“Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ ЗГХА- Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах байгууллага, орон нутгийн төлөөлөгчид хуран цугларч, цаашдын хамтын ажиллагаанд өөрсдийн санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтуудтай уялдуулан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь “Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-тай санамж бичиг байгуулсаны хүрээнд гурван томоохон зорилтыг тавин хамтарч ажиллахаар болсон. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хийгдэх хамгийн эхний томоохон ажлын нь “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөр юм.
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрын зорилго нь ирээдүй хойч үе болсон өсвөр үе, залуучууддаа үндэсний оюун санаа, өв соёл, хэл бичиг, ёс заншилыг орчин нөхцөлд нь эзэмшүүлэн таниулах нь хөтөлбөрийн гол зорилго юм. 2022 оны 02- сарын 28 нд ЗГХА- Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгуулагдсан санал солилцох уулзалт, хэлэлцүүлэгт МУ-Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, холбогдох яамны төлөөллүүд, орон нутгын удирдлагууд болон холбогдох салбарын төлөөллүүд оролцлоо. Уулзалтын үр дүнд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, холбогдох яам, агентлаг, аймаг орон нутгийн удирдлагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон бөгөөд мөн Хөвсгөл , Өвөрхангай, Хэнтий аймгуудад энэхүү хөтөлбөрийг суурийг тавьж хэрэгжүүлж ажиллахаар боллоо.