Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 21-25-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 254 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 624 даалгавар бичгээр өгсөн тухай мэдээллээ.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 19 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 25 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,993 хэрэгт хяналт тавьж, 305 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал:
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 173,
- Өмчлөх эрхийн эсрэг 79,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29,
- Хүрээлэн байгаль орчны эсрэг 6,
- Авлигын 4,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.