Украйнаас 16 иргэнээ Польшийн хил дээр тосч авчээ

  • 0
  • 121
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украины хилийн зурвасаас тосч авсан болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Ийнхүү Польш улсад нийт 24 иргэн ирсэн байна. Тэднээс өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа дээрх иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулна гэж мэдэгдлээ. Украины нийслэл Киев хотод Монголын 12 оюутан, гурван байнгын оршин суугч байдаг юм байна.

Украин дахь монгол иргэдийн нөхцөл байдлын талаар ГХЯ-наас Монголын цагаар 15:00 цагт өдөр бүр мэдээлж байх юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх