Баянгол дүүрэг сургууль, цэцэрлэг бүрт “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх оношлуур, ариутгалын бодисны дэмжлэг үзүүллээ

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Баянгол дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчит 49 сургуульд 55600 сурагч, 98 цэцэрлэгт 12000 гаруй хүүхэд суралцана. Цахимаар  нэгдүгээр ангид 165 бүлэгт 6706 элсэгч бүртгэлээ баталгаажуулсан байна. 2021-2022 хичээлийн шинэ жил танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулж буй. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс төрийн өмчийн сургууль, цэцэрлэг бүрт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх оношлуур, ариутгалын бодисны дэмжлэг үзүүллээ.

Тодруулбал, дүүргийн Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлсийн дарга С.Мөнхзаяа нар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хичээл сургалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн уулзалт зохион байгуулж, гурван талт “Хариуцлагын гэрээ”-г 2021 оны 08 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд байгуулсан юм.

Уг хариуцлагын гэрээг Боловсролын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн хийсэн.

Мөн “Хариуцлагын гэрээ”-нд Засаг даргын Тамгын газраас хүлээх эрх, үүргийн хүрээнд:

  • Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, БШУ-ны болон ЭМ-ийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/ 292, А/525 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед ерөнхий боловсролын  сургуулийн хичээл, сургалт зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавих;
  • Ерөнхий боловсролын сургуулиуд нь холбогдох түр журам, тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох;
  • Ариутгал, халдваргүйтгэлийн тоног төхөөрөмж, бодисын нөөц бүрдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх зэрэг эрх үүргийг хүлээж байна.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх