ОХУ-ын Воронеж хотын төвд зорчигч тээврийн автобус дэлбэрч, нэг хүн нас барж, хэд хэдэн хүн гэмтжээ.

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

ОХУ-ын Воронеж хотын төвд зорчигч тээврийн автобус дэлбэрч, нэг хүн нас барж, хэд хэдэн хүн гэмтжээ.

Дүрс бичлэгүүдээс харахад автобус хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвийн ойролцоо автобусны буудалд зогсож, зорчигчдыг суулгаж байхдаа /2021.8.12/ орой дэлбэрсэн байна.

Дэлбэрэлтээс эсэн мэнд гарсан автобусны жолоочийн хэлснээр тухайн үед 30 орчим зорчигч суусан байв. Болсон явдлыг нүдээр үзсэн гэрчүүдийн мэдээлж байгаагаар дэлбэрэлт маш хүчтэй байсанд автобусны цонхнууд хагарч, тааз нь задарсан гэнэ.

Эмч нарын мэдүүлснээр дор хаяж 19 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс нэг эмэгтэй шархаа даалгүй нас баржээ. Мөн гурван хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

Мужийн захирагчийн хэлсэнчлэн дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж буй бөгөөд ямар нэг алан хядах ажиллагаа байсан гэх шинжгүй байгаа гэнэ. Түүнчлэн тэрбээр цаашид зорчигчид ямар нэг сэжигтэй зүйл мэдэгдвэл шууд жолоочид хэлж байхыг зөвлөжээ. Одоогийн байдлаар шинжээч нар дэлбэрэлтийн шалтгааныг техникийн эвдрэл, зорчигчийн тээвэрлэж байсан тэсрэмтгий эд зүйл, алан хядлага гэсэн гурван таамгаар шалгаж буй аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх