Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь ихэсжээ

  • 0
  • 130
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг энэ оны эхний 5 сард 61 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 14 (29.8 хувь)-өөр нэмэгджээ.

Харин өнгөрсөн 5 дугаар сард 20 бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 9 (81.8 хувь)-өөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 оны эхний 5 сард 4115 зөрчил бүртгэгдсэний 2975 (72.3 хувь) зөрчлийг шалган шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеийнхээс 858 (17.3 хувь)-аар, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 857 (22.4 хувь)-гоор тус тус багаслаа.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 2021 оны эхний 5 сард 596 болж, өмнөх оны мөн үеийнхээс 129 (27.6 хувь)-өөр, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1322 болж, 65 (5.2 хувь)-аар нэмэгджээ. Харин согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 1742 болж, өмнөх оны мөн үеийнхээс 19 (1.1 хувь)-өөр, бүлэглэн үйлдсэн хэрэг 510 болж, 214 (29.6 хувь)-өөр, хүүхэд оролцсон хэрэг 217 болж, 23 (9.6 хувь)-аар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 68 болж, 4 (5.5 хувь)-өөр багасав.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 596 хэргийн 61 (10.2 хувь) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх