Дэлхий дахинд халдварт өвчний нөхцөл байдал тогтворжсон тухай ДЭМБ мэдэгджээ

  • 0
  • 140
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний халдварт өвчний нөхцөл байдал сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нэлээд тогтворжсон хэмээн ДЭМБ-ын Онц байдал, эрүүл мэндийн салбарын хөтөлбөр хариуцсан захирал Майкл Райан мэдээлжээ.
“Халдварт өвчний үзүүлэлтээс харахад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нөхцөл байдал нэлээд тогтворжжээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд 2.6 сая орчим хүн халдвар авч, нас баралтын 54 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн. Халдварт өвчний нөхцөл байдлыг 2, 3 сарын өмнөх үеийнхтэй харьцуулахад сайжирч байна. Гэсэн ч зарим улс орон, бүс нутагт халдварт өвчний тохиолдол огцом буурч байгаа бол өөр заримд нь өвчний тохиолдол хурдацтай нэмэгджээ.
 
Коронавирусний шинэ, халдварлах чадвар илүү өндөр хувилбарууд бий болох, улс орнууд хязгаарлалтаа сулруулах зэрэг янз бүрийн хүчин зүйлээс улбаалан ийнхүү өссөн хэвээр байгаа юм” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 
 
Харин ДЭМБ-ын шинжээч Мария ван Керкхове халдварт өвчний үзүүлэлтийг дэлхий дахинд харилцан адилгүй байна гэж тодорхойлжээ. Тухайлбал, Хойд болон Өмнөд Америкт шинээр илэрсэн халдварын тохиолдлууд буурсан бол Европт сүүлийн долоо хоногт халдварт өвчний тохиолдол 28, Африкт 15, Номхон далайн баруун хэсэгт 10, Зүүн Газар дундын хэсэгт 9, Зүүн Өмнөд Азид 9 хувиар тус бүр өсжээ. Хамгийн багадаа 20 орчим улсад халдварын тохиолдол огцом өссөн байна. Ерөнхийдөө халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт өссөн бол нас баралтын тохиолдол буурсан гэж тэрбээр үзжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх